Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ОНХ-ийн сан


нийт 12

Орон нутгийн хөгжлийн сан гэж юу вэ.

2023-03-24 909
Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС) нь нутгийн иргэдийн оролцоотойгоор тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх арга хэрэгсэл бөгөөд 2013 оноос хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хуульд тусгалаа олсон. Тухайн орон нутгийн иргэд нь өөрсдөө тус сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн санаачлан шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг олгосон энэхүү төсвийн харилцааны шинэчлэл нь цаг үеэ олсон шийдэл байлаа. ОНХС-ийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан (ОНХНС)-ийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул хийх, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 230 дугаар тогтоолоор батлагдсан ОНХНС болон ОНХС -аас олгох орлогын шилжүүлгийг тооцох аргачлалын дагуу тус сангийн хөрөнгийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт жил бүр хуваарилдаг. ОНХНС-д 2013-2021 онд нийт 1 их наяд 283,3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл хийгдсэн бол 2022 онд 253,4 тэрбум төгрөг төлөвлөгдсөн байна. График 1. ОНХС-ийн гүйцэтгэл 2013-2021 он ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг иргэдтэй хамтран төлөвлөж хэрэгжүүлдэг бөгөөд энэ үйл явцад баг, хорооны Засаг даргаас эхлээд баг, хорооны иргэдийн Нийтийн хурал болон бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал хүртэлх бүх шатны байгууллагууд оролцон хамтын шийдвэр гаргадаг. ОНХС-ийн үйл ажиллагааг Засаг, захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан журмаар зохицуулдаг. Тус сангийн хөрөнгөөр орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах, бэлчээрийг хамгаалах, инженерийн хийцтэй худаг гаргах, булаг, шандыг хамгаалах зэрэг олон салбарын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулж байна. "ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЕ ШАТ Төлөвлөлтийн үе шат: 1. Баг/хорооны Засаг даргад саналаа гаргана (Жил бүрийн 1-6 дугаар сарыг дуустал санал асуулгын хуудас бөглөх, бүлгийн ярилцлага, цахим хэлбэрийн аль нэгээр) 2. Иргэдийн нийтийн хурал (6-р сарын 30-аас өмнө зохион багуулна. Иргэдээс гарсан саналуудыг эрэмбэлж, батална. Иргэд оролцоно.) 3. Сум/дүүргийн ОНХС-ийн ажлын хэсэг саналуудыг нэгтгэж эрэмбэлнэ. (Баг/хорооны ИНХ-аас ирсэн саналуудыг нэгтгэж, эрэмбэлнэ. Ингэхдээ саналууд нь хориглосон заалтад ороогүй байх, сум/дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй нийцсэн эсэх, олон хүн үр ашгийг нь хүртэх боломжтой эсэхийг харгалзана) 4. Сум/дүүргийн Засаг дарга нь Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна. 5. Сум/дүүргийн Засаг дарга нь нэгдсэн жагсаалтыг сум/дүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төсвийн төслийн хамт өргөн мэдүүлнэ. 6. Сум/дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нэгдсэн жагсаалтыг хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ тус бүрээр хэлэлцэн батална. ОНХС-ийн хэрэгжилтийн үе шат Гүйцэтгэлийн үе шат: 1. Тухайн шатны ИТХ-аар баталсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гүйцэтгэнэ. Тайлагналын үе шат: 1. Баг/хорооны Засаг дарга нь сум/дүүргийн ЗДТГ-тай хамтран өмнөх оны ОНХС-ийн үйл ажиллагааны үр дүн, тухайн онд ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг дараагийн төсвийн жилийн аймаг, нийслэл, сум дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан тэргүүлэх ач холбогдолтой хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл, арга хэжмээний танилцуулгын хамт бэлтгэж баг, хороо, сум, дүүргийн мэдээ мэдээллийн хэрэгслээр дамжуулан 2 дугаар сард багтаан олон нийтэд танилцуулна. 2. Сум/дүүргийн Засаг дарга нь ИТХ-аар батлагдсан ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтад иргэдийн өгсөн санал багтсан болон багтаагүй шалтгааныг тухайн саналыг ирүүлсэн баг/хорооны Засаг даргаар дамжуулан иргэдэд заавал мэдээлнэ. ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ ҮЗЭХ

худаг

2017-08-05 6637

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%