2024-06-01
56
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаар зарлигаар “Алдарт эх”-ийн одон гардуулах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж сумын ИТХ-ын дарга Э.Мөнхцэцэг, Засаг дарга Ц.Дарханбаатар нар гардууллаа. “АЛДАРТ ЭХИЙН 2 ДУГААР ОДОН”-оор Ц.Батнямжав, Д.Удвалцэцэг, А.Батчимэг, Н.Нарантуяа, Л.Энхзаяа, М. Золжаргал, О.Одончимэг, “ДАРХАН БЭР”-ээр Д.Увдалцэцэг, Ц. Ундраа, "УРАН БЭР"-ээр Ц. Батнямжав нар тус тус шагнагдав. Бүх сайхан ээж, алдрай бяцхан үрсдээ энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.